Мэдээ, мэдээлэл
Уул уурхайн ААН-үүдийн байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа2024, 12 сар 16. 11:39

Уул уурхайн ААН-үүдийн байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах цахим сургалт өнөөдөр /2024.12.13/ эхэллээ. Сургалтыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Манай байгууллагаас Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 23 аж ахуйн нэгжийн хөрс, усанд судалгаа шинжилгээ хийж, тайлан, зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ судалгааны үр дүнд үндэслэн өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна

Ахлах ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжлийг сурталчлан таниуллаа2024, 11 сар 29. 14:30

Ахлах ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжлийг сурталчлан таниуллаа Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, МУИС-ийн Инженер технологийн сургуультай хамтран зохион байгуулж буй “Байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны инженер технологийн мэргэжил сурталчлах өдөрлөг” өнөөдөр /2024.11.28/ эхэллээ. Өдөрлөгийн эхний өдөр Хан-Уул дүүрэгт байрладаг “Олонлог Төв сургууль” болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн 100 гаруй сурагч хүрэлцэн ирж, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй танилцлаа

Баянхонгор аймгийн БОАЖГ-аас сургалт зохион байгуулжээ2024, 11 сар 18. 14:36

Баянхонгор аймгийн БОАЖГ-аас сургалт зохион байгуулжээ БОУАӨЯ, БОСШТ-өөс “Хангайн бүсийн хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх сургалт”-ыг өнгөрсөн сарын 24-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулсан билээ. Хангайн бүсийн сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамрагдсан. Тус сургалтад хамрагдсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчид орон нутагтаа сургалт зохион байгуулж эхэллээ

БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг “Уурхайн нөхөн сэргээлт ба Тогтвортой уул уурхай” олон улсын хуралд оролцлоо2024, 11 сар 7. 9:14

БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг “Уурхайн нөхөн сэргээлт ба Тогтвортой уул уурхай” олон улсын хуралд оролцож байна “Уурхайн нөхөн сэргээлт ба Тогтвортой уул уурхай” олон улсын ес дэх удаагийн хурал өнөөдөр /2024.11.06/ БНСУ-ын Квандо хотод эхэллээ

Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ2024, 10 сар 31. 15:09

Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул голыг бохирдуулж, бохирдлоос үүссэн үнэр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ мэдээллийн дагуу БОСШТ, Туул голын сав газрын захиргаатай хамтарсан ажлын хэсэг байгуулав

“Арьс шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх нь” судалгааны хураангуй2024, 10 сар 18. 11:35

Судалгааны хураангуй     Судалгааны нэр: “Арьс шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх нь” 2021-2023 он   Удирдагч: С.Цэрэндулам доктор (Ph.D)   Зорилго: Арьс, шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд одоо мөрдөж байгаа боловсруулах технологийн хувьсал шинэчлэлийн үзэл санааг баримтаар танилцуулж цэвэршүүлсэн технологийг мөрдүүлэх, экологийн талаас нь бодитой дүгнэлт хийж үнэлгээ өгнө.     Арьс, ширний үйлдвэрийн экологийн өнөөгийн байдал:     Арьс ширний үйлдвэрлэлийн үйл явц нь их хэмжээний хатуу, шингэн, хийн хаягдлыг үүсгэдэг. Нэг тонн түүхий арьс боловсруулахад 200 кг идээлсэн савхи, 190-350 кг идээлээгүй ба 200-250 кг идээлсэн арьс ширний хаягдал, 50,000 кг бохир ус гардаг байна.   Арьс ширний үйлдвэрлэлд хэрэглэгддэг сульфид натри, шохой, хром нь ус, хөрсийг бохирдуулахаас гадна өнөө үеийн хэрэглэгчид хромоор идээлсэн арьс ширэн эдлэлийг таашаахгүй болсон

"Хүрээлэн буй орчин-2024" Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо2024, 10 сар 14. 11:28

"Хүрээлэн буй орчин-2024" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, МУИС-ийн Инженер технологийн сургууль, Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран “Хүрээлэн буй орчин-2024” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2024.10.10) МУИС-ийн Дугуй танхимд зохион байгуулж байна

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ2024, 7 сар 8. 13:52

Талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах ба БОСШТ-ийн Захирал И.Ганбат, МУУҮА-ийн Зөвлөх Ц.Батжаргал нар 2024 оны сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөгөөг баталгаажууллаа. Хамтран ажиллах чиглэлээс дурьдвал: - Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхай эрхлэх үзэл баримтлалд тулгуурлан уул уурхайн салбарын судалгаа шинжилгээ, сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах, хэрэгжүүлэх; - Уул уурхайн байгаль орчны хяналт шинжилгээний сайн туршлагыг бусад байгалийн нөөц ашиглаж байгаа салбаруудад түгээн дэлгэрүүлэх, уул уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх

СУРГАЛТЫН ЗАР2024, 5 сар 21. 16:20

0

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИНОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.2024, 5 сар 17. 8:37

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал И.ГАНБАТ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Талууд хамтын ажиллагааг доорх чиглэлд өргөжүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцов

Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааны журмын төсөлд санал авах тухай2024, 3 сар 26. 11:45

📑Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” болон “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах устгах” журмуудад оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 28 химийн бодисын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцлоо.🗓 Журмын төсөлд санал авах хугацаа 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн дуустал үргэлжилнэ

АЖИЛД УРЬЖ БАЙНА2024, 1 сар 23. 12:09

0

Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийн материал хүлээн авах тухай2023, 12 сар 27. 13:26

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ   Албан бичиг болон хавсралт хүснэгтээр химийн бодисын нэр томъёо, тоо хэмжээ, импортлох улс, хилийн боомтыг тодорхой бичих/ Хүснэгт 1-ийн загварыг харна уу/   2.Хуулийн этгээд бол ААН-ийн гэрчилгээний хуулбар   3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /эх хувь/, тайландаа тухайн импортлох, ашиглах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах гэж буй химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн байх 4.Гадаад худалдааны гэрээ, (монгол, англи, орос хэлний аль нэгээр) бусад хэлнээс орчуулсан бол орчуулгын баталгаатай хамт байх) мөн дотоодод худалдах болон худалдан авах гэрээнүүдийн хуулбарууд Химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч, хүлээн авагч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь болон түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргана. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар, үйлдвэрлэх химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэллийг хавсаргана 7.Үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагчаас тухайн химийн бодисыг дагалдуулан өгсөн химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл, MSDS /монгол, англи, орос (энэ 3 хэлний аль нэг дээр байж болно.) Урд авч байсан химийн бодисын ашиглалт, хадгалалт, зарцуулалт, үлдэгдлийн тайлан /Хүснэгт 2-ын загварыг харна уу/ - Шинээр авч байгаа ААНБ-д шаардлагагүй.  Химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодлыг устгах ААНБ-тай хийсэн гэрээ, тухайн жилд ашигласан сав баглаа, боодлыг устгах, дахин боловсруулах аж ахуйн, нэгж байгууллагад хүлээлгэн өгсөн акт, дагалдах бичиг - Шинээр авч байгаа ААНБ-д шаардлагагүй. 10. Байгаль орчны байцаагчийн дүгнэлт /Химийн бодисын агуулахын дүгнэлт, MNS 6458:2014 стандартын шаардлагын дагуу гаргасан/, аймаг, нийслэлд Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын байцаагчийн дүгнэлт Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодисын зөвшөөрөл, химийн бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахдаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг ирүүлнэ

УРИЛГА2023, 3 сар 23. 15:58

0

Цуврал подкаст2023, 1 сар 25. 9:30

0

Цуврал подкаст2022, 12 сар 28. 9:53

0

Бичлэг2022, 12 сар 27. 11:35

0

Цуврал подкаст2022, 11 сар 30. 10:44

0

Цуврал подкаст2022, 11 сар 9. 10:05

0

Байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сертификаттай сургалтад урьж байна.2022, 9 сар 20. 14:39

Байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалтад урьж байна. Сургалтын зорилго: Тусгай хамгаалалттай газар нутагт төсөл хэрэгжүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад Тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дүрэм, журам, стандартын талаар мэдлэг олгож, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх Бүртгүүлэх: 2022-09-23-ны дотор gerel.bt11@gmail.com хаягаар бүртгүүлнэ. Мэдээлэл авах: Төлбөрийн талаар мэдээллийг Судалгаа шинжилгээний төв- 91111173 дугаараар, сургалтын талаар мэдээллийг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа-99002729 дугаараар холбогдож авна уу. Сургалт: 2022-09-26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо. Арцатын ам

УРИЛГА2022, 9 сар 14. 16:15

0

Ээлжит сургалт2022, 9 сар 9. 16:45

0

Сургалт2022, 9 сар 8. 16:56

0

ЭЭЛЖИТ СУРГАЛТ2022, 9 сар 2. 11:09

0

Ээлжит сургалт2022, 9 сар 2. 10:46

0

Ээлжит сургалтын зар2022, 8 сар 26. 9:04

“Тарья, Арчилъя, Усалъя, Ургуулъя” сэдэвт ээлжит сургалтын зар Сургалтын зорилго: Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд нийслэлийн Багануур дүүргийн удирдлагууд, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан нар, СӨХ-ны удирдлагуудыг хамруулан: 1. Багануур дүүргийн хөрсний шинж чанар түүний онцлогт тохирсон модыг сонгох, тарих арга аргачлал, тарьсны дараах усалгаа, арчилгааг хийх талаар мэдлэг бүтээх. 2

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ2022, 8 сар 24. 14:27

📌Өнөөдрийн сургалтад 📌БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, А. Цээпил 📌БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологи үнэлгээ, судалгаанй албаны дарга Г

Мод тарих зөвөлгөө2022, 8 сар 23. 13:21

0

Сургалтын зар2022, 6 сар 28. 14:53

0

Агаарын бохирдол2022, 1 сар 6. 16:05

0

Химийн хорт болон аюултай бодисын талаарх ойлголт2021, 12 сар 20. 10:27

Химийн хорт болон аюултай бодисын талаарх ойлголт #БОАЖЯ #БОСШТ #БайгальОрчныСудалгааШинжилгээнийТөв

АГААРЫН ЧАНАР, БОХИРДОЛ2021, 12 сар 2. 16:47

 тоосонцорт агуулагдах олон цагиргат үнэрт нүүрс устөрөгчийн судалгаа сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтын урилга2021, 11 сар 29. 9:26

0

© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM