БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг “Уурхайн нөхөн сэргээлт ба Тогтвортой уул уурхай” олон улсын хуралд оролцлоо
“Уурхайн нөхөн сэргээлт ба Тогтвортой уул уурхай” олон улсын ес дэх удаагийн хурал өчигдөр /2024.11.06/ БНСУ-ын Квандо хотод эхэллээ. БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /KOMIR/-аас зохион байгуулж буй тус хуралд БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг, менежер Т.Болорчимэг нар оролцож байна.

Манай улсаас гадна Канад, Япон, ХБНГУ, Вьетнам, Перу, Индонез, Замби, Филлипин зэрэг 10 гаруй улсын төлөөлөл өөрийн улсын бодлого, туршлагаа хуваалцахаар хуран чуулаад байна.

Тус хурал гурван үндсэн чиглэлээр явагдаж, улс орнууд илтгэлээ танилцуулна.
-Чухал ашигт малтмалын нийлүүлэлт ба өртгийн сүлжээ хэсэгт Канад, Вьетнам, БНСУ илтгэлээ хэлэлцүүлнэ.
-Байгальд ээлтэй уурхайн нөхөн сэргээлт хэсэгт Перу, Индонез, Замби, Филлипин улсууд туршлагаа хуваалцаж, Монгол Улс "Комир" байгууллагатай хамтран ажиллаж буй талаараа танилцуулна.
-Тогтвортой уул уурхайн бодлого, дахин боловсруулах технологи хэсэгт Япон, ХБНГУ, БНСУ-ын илтгэгчид хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж байгаа юм.