БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг “КОЙКА”, “КОМИР”-ийн удирдлагуудтай уулзлаа
БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг өнөөдөр /2024.11.13/ БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, орлогч дарга И Кан Сан, КОМИР-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Чон Сонү, менежер Б.Батзориг нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар БОСШТ, КОЙКА, КОМИР байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, ирэх онд өргөн цар хүрээнд хамтран ажиллахаар ярилцав.

БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, 2025 онд далд уурхайн нөхөн сэргээлтэд төвлөрч, КОМИР-оос хэрэгжүүлэх Налайхын уурхайг нөхөн сэргээх төслийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн уулзалтын үеэр БОСШТ-ийн барилга байгууламжтай танилцаж, “Nature and People” компанийн гүйцэтгэх захирал Чан Жи Ким барилгын засвар шинэчлэлтийн талаар танилцуулга хийлээ.
Уулзалтад БОСШТ-ийн албаны дарга Д.Мөнхзул, судлаач С.Оюунзул, менежер Т.Болорчимэг нар оролцов.