Баянхонгор аймгийн БОАЖГ-аас сургалт зохион байгуулжээ


 
БОУАӨЯ, БОСШТ-өөс “Хангайн бүсийн хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх сургалт”-ыг өнгөрсөн сарын 24-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулсан билээ. Хангайн бүсийн сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамрагдсан.
 

Тус сургалтад хамрагдсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчид орон нутагтаа сургалт зохион байгуулж эхэллээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчид, авто засвар, уурын зуухны төлөөлөл болох 120 гаруй иргэнд сургалт зохион байгуулсан байна.
 
 

Сургалтад оролцогчдод Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Пүрэвсүрэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус ашиглах дүгнэлт гаргах зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ.


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM