KOICA МОНГОЛ ОФФИС ОРЛОГЧ ДАРГА И КАН САН-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Монгол улсын засгийн газар, БНСУ-ын засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA нь “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чиглэл олон нийтийн харилцаа болон сургалт явуулах сургалтын төв” барих ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын засгийн газрын 2020.05.20-ны 182 дугаар тогтоолоор “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ болон байгуулагдсан. Олон улсын байгууллага KOICA нь 2135м2 талбай бүхий 3 давхар барилгыг, бүрэн тавилга техник тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, саармагжуулах, нөхөн сэргээх чиглэлээр, судалгаа, шинжилгээ хийж, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх сургалт, сурталчилгааг оновчтой явуулж, байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.