СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ
“Тарья, Арчилъя, Усалъя, Ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих арга аргачлал, арчилгаа зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл солилцох зорилготой сургалтыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад Баянзүрх дүүргийн тамгийн газрын удирдлагууд, хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, СӨХ-н удирдлагууд болох нийт 100 гаруй хүн хамрагдлаа.
Зочин илтгэгчээр БОАЖЯ-ны ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн А. Цээпил, БОСШТ-ийн Үйлдвэрлэлийн технологи үнэлгээ, судалгааны албаны дарга Г. Пагмадулам, ОУУБИС-ийн Ойн цэцэрлэгжүүлэлтийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д. Чанцалням, "Баянзүрх эко тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮ газрын захирал Ж. Батболд нар оролцон илтгэл тавьлаа.







