МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ


Талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах ба БОСШТ-ийн Захирал И.Ганбат, МУУҮА-ийн Зөвлөх Ц.Батжаргал нар 2024 оны сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөгөөг баталгаажууллаа.

Хамтран ажиллах чиглэлээс дурьдвал:

- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхай эрхлэх үзэл баримтлалд тулгуурлан уул уурхайн салбарын судалгаа шинжилгээ, сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах, хэрэгжүүлэх;

- Уул уурхайн байгаль орчны хяналт шинжилгээний сайн туршлагыг бусад байгалийн нөөц ашиглаж байгаа салбаруудад түгээн дэлгэрүүлэх, уул уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх. Жишээ: хөдөө аж ахуйн байгаль орчин, дэд бүтцийн байгаль орчин, хотжилтийн байгаль орчин гэх мэт;

- Уул уурхайн салбарын бүсчилсэн хяналт шинжилгээний хөтөлбөрийг олон талын оролцоог ханган хийж гүйцэтгэн, үр дүнг оролцогч талуудад танилцуулах;

 2024 оны 3 дугаар улиралд төв болон говийн бүсэд бүсчилсэн мониторинг хийх төлөвлөгөөт ажлыг 7 дугаар сарын сүүлийн долоо хоногт эхлүүлэх гэж байна.

 

#МУУҮА #Санамжбичиг #ХамтынАжиллагаа



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM