Ахлах ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжлийг сурталчлан таниуллаа
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, МУИС-ийн Инженер технологийн сургуультай хамтран “Байгалийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны инженер технологийн мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 2024.11.28, 29-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Өдөрлөгийн эхний өдөр Хан-Уул дүүрэгт байрладаг “Олонлог Төв сургууль” болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн 100 гаруй сурагч хүрэлцэн ирж, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй танилцав. Хоёр дахь өдөр нь “Гурван Тамир” олон улсын дунд сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн 120 гаруй сурагчдад байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжил сонголт, ажлын байр, боловсон хүчний хөрвөх боломжийн талаар танилцуулга хийснээс гадна хог хаягдлыг ангилан ялгах тухай сургалт зохион байгуулав.
Мөн сурагчдад БОСШТ-ийн үзэсгэлэнгийн танхим, Агаарын чанарын суурин харуулын цэгийн хяналт, тоосонцор хэмжих зөөврийн багаж, сургалтын лабораторийг танилцуулсан юм.