НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИНОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал И.ГАНБАТ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Талууд хамтын ажиллагааг доорх чиглэлд өргөжүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцов. Үүнд:
Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, танилцуулан сурталчлах чиглэлээр хамтарсан арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулах.
Инновац, судалгаа шинжилгээний хамтарсан багаар олон улсын төсөл хөтөлбөрүүдэд оролцох, хамтран гадаад харилцаагаа тэлэх талаар санал дэвшүүллээ.