СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН САЙН ТУРШЛАГА СУДЛАХ ХӨТӨЛБӨР-2024


SPRIM төслөөс зохион байгуулж буй “Сумын хог хаягдлын туршлага судлах хөтөлбөр” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайд ирж туршлага судаллаа.

Энд SPRIM төслийн хүрээнд Эко сум ТББ иргэдэд хэд хэдэн удаагийн сургалт орж, Эко сумаас 1 пресслэгч машин өгснөөр Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвийн загварыг идэвхтэн байгаль хамгаалагчдын санаачилгаар жижгэрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Тэд хуучин хогийн цэг болох 2 га талбайн 70 жилийн турш хуримтлагдсан хур их хогийг цэвэрлэжээ.Шинээр хогийн цэг үүсгэхдээ нүх ухах байдлаар бэлдсэн нь зөвхөн эцсийн хогийг хийнэ. Харин дахин боловсруулагдах боломжтой хуванцар, лааз, шил зэргийг Хог хаягдал зохицуулах төвдөө иргэд өөрсдөө аваачиж, пресслэдэг тул хогийн цэг дүүрэхээ больсон.

Сургууль цэцэрлэгийн сурагчаас эхлээд айл өрх бүр хог бага үүсгэх, хогоо ангилахыг эрмэлздэг энэ сумынхан хогны асуудлаа шийдвэрлэх санхүүжилтийн 80% -г дундын хоршоогоор бий болгосон эко жуулчны баазын орлогоос бүрдүүлдэг.

Уг хөтөлбөрт Байгаль орчны судалгаа шинжилгээний төв УТҮГ нь мэргэжилтэн Б.Уянга байгууллагаа төлөөлөн “Хог хаягдлын статистик тоон мэдээллийг цуглуулах, тайлан бэлтгэх” сэдвээр оролцогчдод илтгэл тавьж оролцлоо.

Sustainable plastic recycling in mongolia project
Байгаль орчин аюулгүй байдлын төв


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM