АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ХАДАГЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Хог хаягдлын тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараах төрлийн зөвшөөрөл олгоно.
37.1.1.Үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл
37.1.2.Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог.
Дээрх зөвшөөрлийг авахад дараах бичиг баримтыг бүрдүүлж Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд хүргүүлнэ.
1. Албан хүсэлт
2. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын хуулбар
4. Төслийн БОАЖЯ-аар баталгаажсан БОННҮ тайлан
5. Онцгой байдлын газраар батлуулсан аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө (гамшгийн төлөвлөгөө)
6. Орон нутгийн цагдаагийн байгууллагатай аюул, ослын үед хамтран ажиллахаар байгуулсан гэрээ
7. Онцгой байдлын газартай аюул, ослын үед хамтран ажиллахаар байгуулсан гэрээ
8. Эрүүл мэндийн байгууллагатай аюул, ослын үед хамтран ажиллахаар байгуулсан гэрээ
Холбоо барих: Лавлах утас: 51-262663
И-мэйл: uyanga@ercm.mn