МУИС, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨВ.


            БОСШТ-ийн захирал И.Ганбат МУИС, Инженер технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Чинзориг, Доктор (PhD), Дэд профессор Ц.Соёл-Эрдэнэ нартай уулзаж хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг төлөвлөв.  

  Талууд хүрээлэн буй орчин, экологийн боловсрол олгох чиглэлээр шинжлэх ухаан, судалгаанд тулгуурласан үнэн бодит мэдээллийг түгээх нэгдмэл сонирхлыг дээдлэн багш, судлаачдын оюуны бүтээл, судалгааны ажлыг олон нийтэд хүргэх, мэдээллийн баг бүрдүүлэн хамтран ажиллах, туршилт, судалгаа, үр дүнгийн боловсруулалтын ажлыг гүйцэтгэх, судалгааны лаборатори ашиглалт зэрэг нөөц, суурь баазаа хуваалцаж ажиллах сонирхлоо илэрхийлэв.

  Дэд профессор Ц.Соёл-Эрдэнэ нь БОСШТ-ийн 2023 онд хийсэн уул уурхайн ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж, ахуйн нэгж байгууллагууд үйлдвэрийн технологийн явцад хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг судлах, судалгааны үр дүнд үндэслэн гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах  чиг үүрэг бүхий ажлын хэсэгт зөвлөж ажилласан юм.



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM