Байгаль хамгаалал ба аялал жуучлал сургалт зохион байгууллаа.
Тусгай хамгаалалттай газар нутагт төсөл хэрэгжүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад нийтлэг мөрдөх дүрэм, журам, стандартын талаар мэдлэг олгох, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт явагдаж өндөрлөлөө.
Энэхүү сургалтанд Богдхан уулын дархан цаазат бүсэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй иргэн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлүүд хамрагдсан бөгөөд сургалтаар
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль эрх зүйн орчин /нэмэлт өөрчлөлт/
- Усны тухай хууль түүний зохицуулалт /нэмэлт өөрчлөлт/
- Эко аялал жуулчлалын зориулалттай сууц болон ариун цэврийн байгууламж, стандарт мөрдлөг
- "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөлтийн талаар
- Дахин боловсруулах салбар, дахивар нөөц бэлтгэл нийлүүлэх боломж зэрэг асуудлаар сургалтыг хамтран амжилттай зохион байгуулж оролцогчдод гэрчилгээ гардуулав.
Мөн сургалтын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцогчдод хандан амжилт хүсч үг хэллээ.