БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГ
Долоо хоног бүрийн баасан гарагт зохион явуулдаг “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГ” ээлжит уулзалт, семенар амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зочин эрдэмтэн, судлаачаар Байгаль орчны судлаач, физикийн ухааны доктор (Ph.D) НОРОВЫН ТЭГШБАЯР "Монгол орны ундны усан дахь ураны судалгаа, физик химийн үзүүлэлт" сэдвээр илтгэлээ.