"Хүрээлэн буй орчин-2024" Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо


 
 
Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, МУИС-ийн Инженер технологийн сургууль, Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран “Хүрээлэн буй орчин-2024” эрдэм шинжилгээний хурлыг 2024.10.10-нд МУИС-ийн Дугуй танхимд зохион байгууллаа. Хуралд Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг, Байгалийн нөөцийн үнэлгээ судалгааны албаны дарга З.Оюунбилэг болон бусад мэргэжилтнүүд оролцов.
 
 
Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг хүрээлэн буй орчны мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуультай хамтран зохион байгуулж, цар хүрээгээ тэлснээс гадна Монгол Улс, БНСУ, Герман, Литви, Унгар, Италийн их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцож, олон улсын хурал болон өргөжиж байгаагаараа онцлог юм.
 
Энэ хурлаар:
 
● Агаар, орчны бохирдол, эрсдэлийг бууруулах технологи
● Усны нөөц, бохирдол ба шийдэл, саарал усны хэрэглээ
● Хөрсний бохирдол, нөхөн сэргээлт, хог хаягдлын менежмент
● Цэвэр үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний технологи гэсэн бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдав.


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM