БОАЖЯ-НЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдадаа Монгол улсын төрийн дээд одон медаль болон салбарын шагнал хүртээлээ. БОАЖЯ-ны сайд Б.Бат-эрдэнийн тушаал шийдвэрээр 11хүнийг шагналаа.
Шагналыг 2024 оны 07дугаар сарын 9-ний өдөр БОСШТ-ийн Захиргаа мэдээллийн албаны дарга Б.Загдсайхан, Нягтлан Ч.Хүрэлчулуун, М.Сувд-Эрдэнэ Г.Мөнхбилэг, Б.Номин, Б.Оюундарь, Б.Гантулга, Г.Цэрэндэжид нийт 8 албан хаагчдад БОАЖЯ-ны “Жуух бичиг” гардуулав. Шагнал авсан албан хаагчдадаа байгууллагын хамт олны зүгээс халуун талархал илэрхийлье.