ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
Хариуцлагатай уул уурхайн нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээ
"ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ" 4сарын 04 нд танхим болон цахимын сургалтаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Манай 6 дахь удаагийн сургалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дараагийн 70 аж ахуйн нэгж байгууллагын 116удирдах албан тушаалтан болон БО мэргэжилтнүүд хамрагдлаа.
Манай сургалтын гол зорилго уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис хог хаягдлын эрх зүйн орчны талаарх мэдээ мэдээллээр хангах чадавхжуулах зорилготой.
Сургалтыг БОАЖЯ, БОСШТ , УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ ТӨААТҮГ хамтран зохион байгуулсан бөгөөд,
-Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатор
-Монголын тандан судлаачдын холбоо ТББ
-БНСУ-ын УУл уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорац КОМИР Монгол дахь төлөөлөгчийн газар
-Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар
-Байгаль орчны үнэлгээ аудит хэлтэс
-Байглын нөөцийн бодлого зохицуулалтын газар
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай хэлтэс
-Ус цаг уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
-БОСШТ-н Үйлдвэрлэлийн технологи үнэлгээ, судалгааны алба
-"Хил хязгааргүй алхам"ТББ
-Грийнлэнд прайндли ХХК
-МУИС
-ОУУИС-с газруудаас асуудал хариуцсан мэргэжилтэн, шинжээч нар илтгэл тавилаа.