ЭКО-БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ СУДЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.


БОСШТ-ийн удирдлагын албан томилолт Бээжин хотод үргэлжилж байна. БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг 2024 оны 9-р сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эко-Байгаль орчны шинжлэх ухааны судлалын хүрээлэнгийн захирал, академич Ёонгуан Зү, доктор Чү Ли, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лью Ши нартай албан уулзалт хийж хамтран ажиллах саналаа солилцлоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх Ухааны Академийн Эко-Байгаль орчны шинжлэх ухааны судлалын төв нь БНХАУ-ын Байгаль орчин, экологийн яамны суурь судалгаа хийдэг судалгааны хүрээлэн юм.

59 жилийн түүхтэй тус хүрээлэн нь агаар мандлын химийн судалгаа шинжилгээгээр тэргүүлэгч судалгааны хүрээлэн юм. Улсдаа хамгийн том агаар мандлын химийн найрлагыг судалдаг судалгааны төвтэй бөгөөд гадна хэсгийг зөвхөн агаарын хэм тогтвортой үед нээж хэмжилт, шинжилгээ хийдэг бол дотор танхим нь агаарыг талбар дээрээс нь болон алсын зайнаас онлайнаар давхар судалдгаараа онцлогтой. АНУ-ын технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус тусдаа байгууламжуудтай юм.

 



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM