"БАТБРОДЕРС МАЙНИНГ" ХХК-НЫ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрө, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллажээ.
арга хэмжээний хүрээнд Булган аймагийн Дашинчлэн сумын "Доргонот" нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан "БАТБРОДЕРС МАЙНИНГ" ХХК нь;
-хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан
-техникийн тос, масло болон унд ахуйн хаягдал бохир усыг хөрсөнд шингээж бохирдуулсан
-уурхайн ухлагийн бохирдолтой усыг туул голд шууд нийлүүлсэн зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд уг хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор дээж авав.
БАТБРОДЕРС МАЙНИНГ ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.08.15-ны өдрийн 20 цагм50 минутад зогсоолоо.
Эх сурвалж; БОАЖЯ