ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь орчны бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах , саармагжуулах, нөхөн сэргээх чиглэлээр , судалгаа шинжилгээ хийж, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр байгаль орчны салбарын судлаач оюутнуудыг шинэ үеийн шинэлэг санаа бүтээлч сэтгэлгээг дэмжиж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их сургууль, Хөдөө Аж Ахуй Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, хамтран Бакалавр түвшинд суралцдаг 18 оюутан, Магистр, докторын түвшинд суралцдаг 12 оюутан оролцож судалгааныхаа бүтээлийг хэлэлцүүлж оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралаа доорх сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Уул уурхайн хаалтын журам менежмент боловсруулах /Магистр,Доктор /
Байгаль орчны үнэлгээ
Орчны доройтол, нөхөн сэргээлт, биотехнологи, экотехнологи
Хог хаягдлын зохистой менежмент
Байр эзлэлт:
Бакалаврын нийт 18-н бүтээл танилцуулснаас

Судалгааны сэдэв: Говь-Алтай аймгийн Сангийн Далай нуурын усны чанарын судалгаа

Судалгааны сэдэв: Говийн их дархан цаазат газрын уст цэгт байршуулсан автомат камерын үр дүнгээс “Хавтгай тэмээний ус ашиглалт”

Судалгааны сэдэв: Монгол орны зарим “Рашаан” усны чанар найрлагын судалгаа
Магистрант, докторантын түвшиний нийт 12-н бүтээл танилцуулснаас

Судалгааны сэдэв: Цамбагарав уулын мөстлөгийн орчин үеийн динамик ус зүйн сиситемийн харилцан хамаарал

Судалгааны сэдэв: Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуух шинэсэн ойн байгалийн сэргэн ургалтын явц

Судалгааны сэдэв: Татмын нугын хүнд металлын бохирдлыг фиторемедацын технологи ашиглан бууруулсан судалгааны ажлын дүн
Амжилттай оролцсон эрдэмтэн судлаач оюутнууддаа баярлалаа.





