ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

Хариуцлагатай уул уурхайн нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээ


"ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ" 2 сарын 14,15 нд танхим болон цахимын сургалтаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
                   Манай 4 дахь удаагийн сургалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дараагийн 30 гаран аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан болон БО мэргэжилтнүүд хамрагдлаа.
                Манай сургалтын гол зорилго уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис хог хаягдлын эрх зүйн орчны талаарх мэдээ мэдээллээр хангах чадавхжуулах зорилготой.
       Сургалтыг БОАЖЯ, БОСШТ , УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ ТӨААТҮГ хамтран зохион байгуулсан бөгөөд,
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Ойн агентлаг
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
-Цаг уур, орчны шинжилгээний газар
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай хэлтэс
-Ус цаг уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
-Экологийн цагдаагийн алба
-БНСУ-ын УУл уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорац КОМИР Монгол дахь төлөөлөгчийн газар
-Саблайм ХХК
-Грийнлэнд прайндли ХХК
-МУИС
-ОУУИС хамтран илтгэл тавилаа.



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM