ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


"Байгаль орчны судалгаа шинжилгээний төв" УТҮГ ХААИС-н Агроэкологийн сургуультай хамтран "Хүрээлэн буй орчны бохирдол, хамгаалал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 10сарын 20ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь орчны бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах , саармагжуулах, нөхөн сэргээх чиглэлээр , судалгаа шинжилгээ хийж, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр байгаль орчны салбарын судлаач оюутнуудыг шинэ үеийн шинэлэг санаа бүтээлч сэтгэлгээг дэмжиж олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

       Эрдэм шинжилгээний хуралд МУИС, ХААИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулиас нийт 19-н суралцагчид бүтээлээ ирүүлэн оролцлоо.
Байр эзлэлтээр Бакалаврын нийт 10-н бүтээл ирсэнээс
           1-р байр МУИС-н Хүрээлэн буй орчин судлал 3-р
курсийн оюутан Б.Мөнгөнчимэг
          2-р байр МУИС-н Хүрээлэн буй орчин судлал 3-р курсийн оюутан Б.Батсайхан
          3-р байр МУИС-н ХБОС 3-р курсийн оюутан У.Оюунжаргал.
Магистрант, докторантын нийт 9-н бүтээл ирсэнээс
          1-р байр ХААИС Экологи Магистрант Б.Энхбаясгалан
          2-р байр МУИС Ой аж ахуй, Ой зохион байгуулалт магистрант Ё. Гантөгс
          3 -р байр МУИС Ойн судлал Докторант Б.Отгонсайхан
нарын бүтээлүүд тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.
Оролцсон судлаач оюутнууддаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.





© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM