ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН КОДЕКС ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО.
Байгаль орчны судалгаа шинжилгээний төв болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассосацийн хамтын ажлын хүрээнд танилцуулах сургалт хийгдлээ. Уг сургалтыг МУУҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа танилцуулан илтгэл тавив.
Сургалтад БОУАӨЯ-ны Хүрээлэн Буй орчны бодлогын хэрэгжилтийн газар, Салбарын хяналтын газар, БОСШТ-н албан хаагчид танхим болон цахимаар хамрагдсан бөгөөд уг сургалтаар "Хариуцлагатай Уул уурхайн кодекст" УУ-н ААНэгж байгууллагууд бүгд хамрагдах шаардлагатай бөгөөд энэ нь НҮБ-ын тогтвортой хөгжлийг хангах зорилтуудыг биелүүлэх боломжийг олгодог юм. ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд Уурхайг ашигласнаар улс орны хөгжилд нь нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээ юм.