ХИМИЙН БОДИСЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ СУРГАЛТ БОЛЛОО
"Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ" сургалт зохион байгуулагдлаа
Бидний өдөр тутмын амьдралд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд химийн хорт болон аюултай бодисын сөрөг нөлөөлөл, эрсдэлийг тогтоох, үүсэж болох нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, эрсдэлийн дүр зургийг аргачлалын дагуу тодорхойлох ”Химийн бодисын эрсдэлийн үнэлгээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад химийн хорт болон аюултай бодисыг үйлдвэрлэх, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын 80 мэргэжилтнүүд танхимаар, 21 аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан хаагчид, Стандарт Хэмжилзүйн Үндэсний Газар (СХЗГ), орон нутгийн Хэмжилзүйн газар, СХЗГ-ын Нийслэлийн лабораторийн 53 мэргэжилтнүүд цахимаар нийт 133 оролцогч хамрагдлаа
Сургалтын агуулга химийн хортой аюултай бодисын эрсдэл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө, Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, химийн бодистой харьцах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал сэдвийн хүрээнд явагдлаа.