ЖАЙКА МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Уулзалтаар тус байгууллагаас байгаль орчны салбарт хэрэгжүүлж байгаа загвар төслүүд, сургалт, нөлөөллийн ажлуудад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Захирал И.Ганбат Японы улсын Хоккайдо мужын ижил төстэй судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, байгаль орчны салбарт байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлд Японы улсын сайн туршлагатай танилцах хүсэлтээ илэрхийллээ.