Нийслэлийн 159 дүгээр сургуулийн сурагчид “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-т хамрагдлаа


 
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, МУИС-ийн Инженер Технологийн сургуультай хамтран зохион байгуулсан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-т өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдсан.
 

Харин өнөөдөр /2024.12.26/ БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтын ажиллагаатай 159 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны мэргэжлийг сурталчлан таниуллаа.

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирлын зөвлөлийн гишүүн Д.Мөнхзул сурагчдад байгалийн шинжлэх ухааны мэргэжил сонголт, ажлын байрны давуу тал, онцлогийн талаар танилцуулж, мэргэжилтэн Б.Уянга хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах чиглэлээр мэдээлэл өглөө.
 
 
Мөн сурагчдад үзэсгэлэнгийн танхим, лабораторийг танилцууллаа.
 


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM