ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
Уул уурхайн орчны шинжилгээ, нөхөн сэргээлт
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.
Манай сургалтын гол зорилго уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис хог хаягдлын эрх зүйн орчны талаарх мэдээ мэдээллээр хангах чадавхжуулах зорилготой.
Сургалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уул уурхайн нөхөн сэргээлт, усны ашиглалт, байгаль орчны нөлөөлөл, үнэлгээ гэх мэт олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй ба хариуцлагагүй уул уурхайгаас татгалзах, хамтран ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Сургалтыг БОАЖЯ, БОСШТ , УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ ТӨААТҮГ хамтран зохион байгуулсан бөгөөд,
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Ойн агентлаг
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
-Цаг уур, орчны шинжилгээний газар
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай хэлтэс
-Ус цаг уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
-Экологийн цагдаагийн алба
-БНСУ-ын УУл уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорац КОМИР Монгол дахь төлөөлөгчийн газар
-Саблайм ХХК
-Грийнлэнд прайндли ХХК
-МУИС
-ШУТИС хамтран илтгэл тавилаа.
Энэ удаагийн сургалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 100 аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан болон БО мэргэжилтнүүд танхим болон цахим сургалтад хамрагдлаа