“Арьс шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх нь” судалгааны хураангуй
Судалгааны нэр: “Арьс шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх нь” 2021-2023 он
Удирдагч: С.Цэрэндулам доктор (Ph.D), Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа Хөгжлийн Хүрээлэн
Зорилго: Арьс, шир боловсруулах хими технологийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд одоо мөрдөж байгаа боловсруулах технологийн хувьсал шинэчлэлийн үзэл санааг баримтаар танилцуулж цэвэршүүлсэн технологийг мөрдүүлэх, экологийн талаас нь бодитой дүгнэлт хийж үнэлгээ өгнө.
Арьс, ширний үйлдвэрийн экологийн өнөөгийн байдал:
Арьс ширний үйлдвэрлэлийн үйл явц нь их хэмжээний хатуу, шингэн, хийн хаягдлыг үүсгэдэг. Нэг тонн түүхий арьс боловсруулахад 200 кг идээлсэн савхи, 190-350 кг идээлээгүй ба 200-250 кг идээлсэн арьс ширний хаягдал, 50,000 кг бохир ус гардаг байна.
Арьс ширний үйлдвэрлэлд хэрэглэгддэг сульфид натри, шохой, хром нь ус, хөрсийг бохирдуулахаас гадна өнөө үеийн хэрэглэгчид хромоор идээлсэн арьс ширэн эдлэлийг таашаахгүй болсон. Мөн Улаанбаатар хотод үйлдвэрийн бохир ус 15 цэвэршүүлэх систем хангалтгүй байгаагаас үйлдвэрлэлийн хаягдал бохир ус нь хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн ажиллагаанд саад учруулж байна.
ШИГТГЭЭ: Стандарт буюу хэвшмэл технологиор 1 тонн түүхий эдийг боловсруулахад дунджаар 28 тонн ус, 395-820 кВт цахилгаан, 155 цаг зарцуулдаг байна. Шинэчлэхээр санал болгож буй технологид 1 тонн түүхий эдэд 23.3 тонн ус, 270-610 кВт цахилгаан, 128.5 цаг зарцуулж, бодит хэмнэлт хийх тооцоо гарчээ.
Судалгааны үр дүн:
Энэхүү судалгаа нь технологийн талаар хүрээлэн байгаа орчны мэдлэгийг өсгөх зорилготой юм. Тиймээс бохирдлыг бууруулах стратеги боловсруулахын өмнө арьс, ширний үйлдвэрлэлийн үйл явцад чиглэсэн судалгааг анхаарч үзэх хэрэгтэй бөгөөд арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцыг үнэлж, бохирдлын эх үүсвэр, зэрэглэлийг тодорхойлох шаардлагатай. Ингэснээр үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгож, улмаар хог хаягдлын ялгаралтыг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтой болно.
Ерөнхий дүгнэлт:
- Арьс ширний үйлдвэрлэлийн үсийг хадгалж авах шинэчилсэн аргаар боловсруулснаар ашиглагдсан бохир усны физик болон химийн шинж чанарын үзүүлэлтүүд сайжирч, хүн, амьтан, хөрс, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна.
- Хосолсон аргаар идээлгийг хийснээр чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлж химийн бодис, туслах материалын хэмнэлт хийнэ.
- Усны хэрэглээг 119 багасгаснаар үйлдвэрлэлээс гарах ашиглагдсан бохир усны хэмжээ багасч, шингэн хаягдлаас үүсэх байгаль орчны эрсдлийг бодитоор бууруулах боломж бүрдэнэ. Ажиллагсдын эрүүл ахуйн болон хөдөлмөр хамгааллын нөхцөл хангагдана.