БОСШТ-ЫН ЗАХИРАЛ Л.ОТГОНЦЭЦЭГ БНСУ-ЫН КОМИР БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН БАГТАЙ УУЛЗЛАА.


БОСШТ-ын Захирал Л.Отгонцэцэг БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорац КОМИР байгууллагын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Чой Сын Жин болон төлөөлөгчийн газрын захирал Чон Сонү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ирэх сард болох тус байгууллагаас зохион байгуулж буй уул уурхайн нөхөн сэргээлт олон улсын чуулга уулзалтад хэрхэн оролцох талаар мөн Монгол Улсаас хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй төслийн үр дүнгийн талаар мэдээ, мэдээлэл танилцуулга хийхээр ярилцлаа.

Тус чуулга уулзалт нь 2007 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд хамтын ажиллагааг сайжруулах, тогтвортой уул уурхайн салбарт мэдээ, мэдээлэл солилцох зэрэг олон талын зорилготой бөгөөд БОСШТөв анх удаа хамтын ажиллагааны хүрээнд төлөөллөө оролцуулж байгаа юм байна. 



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM