БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛОН БНХАУ-ЫН ШУА-ЫН СУБТРОПИК ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨРС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН (ISА) ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ.

Талууд хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээ хийх, өгүүлэл гаргах, боловсон хүчнийг чадавхжуулах сургалт, солилцооны хөтөлбөр зохион байгуулах, мэдлэг түгээх, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд МУ-ын Засгийн газар болон салбарын бодлого чиглэлийг тусгаж, хүлээгдэж байгаа үр дүнг амжилттай хэрэгжүүлэхийг БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх хүслээ.

