Видео бичлэгийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа


Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, МУИС-ийн Инженер Технологийн сургуультай хамтран зохион байгуулсан “Байгаль орчин-Миний сонголт” видео бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудад 2024.12.18-нд шагнал гардууллаа.
 

Шагналыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг гардуулж, оюутнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
 

Мөн оюутнуудад Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн лаборатори, үзэсгэлэнгийн танхимыг танилцуулав.
 
“Байгаль орчин-Миний сонголт” видео бичлэгийн уралдаанд:

МУИС-ийн ИТС-ийн Ойн аж ахуй хөтөлбөрийн оюутан О.Одгэрэл

МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн оюутан Э.Мөнххүслэн, М.Гансайхан

МУИС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан Ж.Эрдэнэхуяг, Б.Бат-Од, О.Отгонзаяа, Н.Дуламсүрэн

МУИС-ийн ИТС-ийн магистрант Б.Хангай, бакалаврын оюутан Б.Миссури нарын бичлэг шилдгээр шалгарсан байна.


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM