ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
"ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ НӨХӨН СЭРГЭЭЛТ, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ"
Манай ээлжит сургалт 3 сарын 14,15 нд танхим болон цахимын хосолсон сургалтаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Манай 5 дахь удаагийн сургалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дараагийн 60 гаран аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан болон БО мэргэжилтнүүд хамрагдлаа.
Манай сургалтын гол зорилго уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис хог хаягдлын эрх зүйн орчны талаарх мэдээ мэдээллээр хангах чадавхжуулах зорилготой.
Сургалтыг БОАЖЯ, БОСШТ , УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ ТӨААТҮГ хамтран зохион байгуулсан бөгөөд,
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
-ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай хэлтэс
-Ус цаг уур Орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
-БНСУ-ын УУл уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорац КОМИР Монгол дахь төлөөлөгчийн газар
-Грийнлэнд прайндли ХХК
-МУИС
-ОУУИС хамтран илтгэл тавилаа.
















