ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО
МОНГОЛ УЛСАД "ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН УДИРДЛАГЫН СИСТЕМ"-ийг ААНБ-д НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТЫГ БОАЖЯ, "ИНТЕРАКТИВ" ХХК-тай ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол улсад Химийн хорт болон аюултай бодисын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Уг системийг ААНБ хэрхэн ашиглаж, хэрэглээнд нэвтрүүлэх талаар мэдээ, мэдээлэл өгөх зорилготой сургалтыг БОСШТ-н дунд танхимд зохион байгууллаа.
Сургалтад БОАЖЯ-ны ХБОБНУГазрын шинжээч Ц.Батжаргал, БОСШТ-ийн ҮТҮБСА-ны дарга Г. Пагмадулам, "Интерактив" ХХК-ийн А. Нар, Н. Дуламсүрэн болон 41-н аж ахуй нэгж байгууллагаас 44 төлөөлөл оролцлоо.