Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн байгаль орчны улсын байцаагчдыг сургалтад хамрууллаа


 

БОУАӨЯ, БОСШТ-өөс хамтран зохион байгуулсан “Хангайн бүсийн хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх сургалт” хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.
 

Өнөөдөр /2024.10.24/ Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн байгаль орчны улсын байцаагчдад сургалт зохион байгуулав.
 

БОСШТ-ийн захирал Л.Отгонцэцэг, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын шинжээч А.Оюун, БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын шинжээч Э.Уугантуяа, Салбарын хяналтын Улсын ахлах байцаагч Ү.Бат-Эрдэнэ нар хангайн бүсийн гурван аймгийн төвийн болон сумдын улсын байцаагч нарт байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар тайлбар өглөө.
 

Байгаль орчны чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар улсын байцаагч нарын үгийг сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
 

Сургалтын үеэр Архангай аймгийн цэцэрлэгийн багш, хүүхдүүдийн гарын доорх материал, хаягдал ашигласан хийсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж, сонирхлоо.
 
 
 
Мөн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж буй жишиг байгууллага болох “АРА” комплексийн ерөнхий менежер Э.Анхбаяр, менежер Б.Цэрэнлхам нар хог хаягдал, ариун цэврийн байгууламжаа хэрхэн байгальд ээлтэй байдлаар шийдвэрлэсэн тухай туршлагаа хуваалцав.


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM