KOMIR МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ БОСШТ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.


         
               БОСШТ-ын Захирал И.Ганбат БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац-KOMIR Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал ЧОН Сонү, Менежер Б.Батзориг нартай уулзлаа.
                  Удирдлагууд Монгол улсын уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн менежментийн суурь төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд байгуулагдсан Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төвөөс төслийн 1 дүгээр шатанд хэрэгжүүлсэн сургалт, судалгааны үр дүн, 2 дугаар шатны үйл ажиллагааны төлөвлөлтөнд санал солилцох уулзалтыг хийлээ.
                БОСШТөв нь төслийн 1 дүгээр шатанд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын 2023 оны А/160 тоот тушаалаар уул уурхайн ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрийн технологийн явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судлах, судалгааны дүгнэлт, зөвлөмж боловсруулах судалгааг 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уурхайн ашиглалтын 174 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн байдаг.
                КОМИР Монгол төлөөлөгчийн газартай төслийн 2 дугаар шатанд “Монгол улсын Налайх дүүргийн хаагдсан нүүрсний уурхай орчмыг тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн инновацийн орчныг бий болгох” төслийн хүрээнд сургалт, судалгаа шинжилгээний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.
2021 оны 09-р сарын 10-ны өдрөөс КОМИР нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уул уурхайн үйл ажиллагааны эхлэлээс төгсгөл хүртэлх бүхий үе шатанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
 


© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM