УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮД БАЙГАЛЬ ОРЧИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ, СУДЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/160 тоот тушаалаар, уул уурхайн төслүүдээс байгаль орчинд үзүүлж буй бохирдлыг судлах ажлын хэсэг, Төв, Хангай бүс нутгийн Төв, Булган, Хөвсгөл аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 54 уурхайд судалгааны ажил хийгдсэн.
БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ нь ЗГ-н хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Туул голын сав газар, Орон нутгийн салбарын хяналтын байцаагч, БО мэргэжилтэнүүд хамтран 06сарын 14 - 07сарын 07 хооронд уурхайн газар дээр нь судалгаа хийж ажиллаа.