Хятадын Баруун хойд Эко байгаль орчин нөөцийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Баруун хойд Эко байгаль орчин нөөцийн хүрээлэнтэй (ЭБОНХ) Ланжоу хотод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт судалгаа шинжилгээ хамтран хийх, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, туршлага судлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой бөгөөд БОСШТ-ын захирал Л.Отгонцэцэг, ЭБОНХ захирал, академич Чү Фенг нар гарын үсэг зурснаар хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд ЭБОНХ-ийн харьяа дөрвөн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна тус хүрээлэнгийн хэрэгжүүлсэн Азид хамгийн урт салхин сэнсний туршилтын хонгил, мөнх цаст уулын оргил дах хөрсний судалгаа, цөлжилт, говийн бүсийн хөрсний нөхөн сэргээлт, тариалалт, уул уурхайн болон гүний уурхайн нөхөн сэргээлтийн талаар хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдтэй танилцсан байна.
БОШСТ-ын захирал Л.Отгонцэцэгийн санаачлагаар судалгаа шинжилгээн дээр хамтран ажиллах, сургалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, залуу боловсон хүчнийг солилцон чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой хэмээн академич Чү Фенг найрсагаар дэмжлээ. Түүнчлэн уулзалтанд оролцсон судалгааны төвүүдийн судлаач, эрдэмтэд хамтран ажиллах боломжтой Монгол улсад хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн саналаа танилцуулснаас экосистем, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, нөхөн сэргээлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлүүдийг онцоллоо.
ЭБОНХ нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академтай 2006 оноос хамтран ажилласан бөгөөд хүрээлэн буй орчин, цөлжилтөөр 20 гаруй жил судалгаа шинжилгээг ШУА-ын харьяа Газарзүй Геоэкологийн Хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, дэргэдэх судалгааны төвтэй харилцан тохиролцсон чиглэлүүдээр хамтын ажиллагааг анхлан өргөжүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.


