МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт хамт олон, эрдэмтэн судлаачид, салбарын ахмадууд, түнш байгууллагууддаа
“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ маань үүсгэн байгуулагдаад тав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид үндэсний хэмжээнд байгаль орчны талаарх шинжлэх ухаанч, бодитой мэдээллийг боловсруулж, судалгаа, шинжилгээний чадамжаа тасралтгүй сайжруулан, олон талт үр дүн гаргаж чадсан билээ.
Энэ амжилтын ард хамт олны маань мэдлэг чадвар, чин сэтгэл, тууштай хөдөлмөр оршиж байдаг. Мөн бидэнтэй хамтран ажиллаж, итгэл үзүүлж ирсэн бүх түншүүд, харилцагчид, эрдэмтэн судлаач, орон нутгийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Таван жил гэдэг бол эхлэл. Бид ирэх таван жилд илүү өргөн хүрээтэй судалгаа, дэвшилтэт технологид суурилсан шинжилгээний аргачлалыг хэрэгжүүлж, байгаль орчны мэдээллийг ил тод, хүртээмжтэй байлгах зорилтыг дэвшүүлэн ажиллах болно.
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хамтдаа хичээн зүтгэхийг уриалъя.
Таван жилийн ойн баярын мэнд хүргэе!