“Өнгө нэм” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэг өчигдөр /2024.11.14/ “Өнгө нэм” ТББ-ын тэргүүн М.Мөнхзаяатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Хоёр байгууллагын удирдлага орчны бохирдлын чиглэлээр судалгаа, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг олон нийтэд таниулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх “Дахин боловсруулцгаая-Go recycle” нөлөөллийн аянд оролцох талаар ярилцав.