Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийн материал хүлээн авах тухай



ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Албан бичиг болон хавсралт хүснэгтээр химийн бодисын нэр томъёо, тоо хэмжээ, импортлох улс, хилийн боомтыг тодорхой бичих/ Хүснэгт 1-ийн загварыг харна уу/

2.Хуулийн этгээд бол ААН-ийн гэрчилгээний хуулбар

3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /эх хувь/, тайландаа тухайн импортлох, ашиглах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах гэж буй химийн бодисын эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн байх

4.Гадаад худалдааны гэрээ, (монгол, англи, орос хэлний аль нэгээр) бусад хэлнээс орчуулсан бол орчуулгын баталгаатай хамт байх) мөн дотоодод худалдах болон худалдан авах гэрээнүүдийн хуулбарууд

  1. Химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь нийлүүлэгч, хүлээн авагч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь болон түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргана.
  2. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн хүн, хуулийн этгээд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар, үйлдвэрлэх химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэллийг хавсаргана

7.Үйлдвэрлэгч, албан ёсны борлуулагчаас тухайн химийн бодисыг дагалдуулан өгсөн химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл, MSDS /монгол, англи, орос (энэ 3 хэлний аль нэг дээр байж болно.)

  1. Урд авч байсан химийн бодисын ашиглалт, хадгалалт, зарцуулалт, үлдэгдлийн тайлан /Хүснэгт 2-ын загварыг харна уу/ - Шинээр авч байгаа ААНБ-д шаардлагагүй.
  2.  Химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодлыг устгах ААНБ-тай хийсэн гэрээ, тухайн жилд ашигласан сав баглаа, боодлыг устгах, дахин боловсруулах аж ахуйн, нэгж байгууллагад хүлээлгэн өгсөн акт, дагалдах бичиг - Шинээр авч байгаа ААНБ-д шаардлагагүй.
  3. 10. Байгаль орчны байцаагчийн дүгнэлт /Химийн бодисын агуулахын дүгнэлт, MNS 6458:2014 стандартын шаардлагын дагуу гаргасан/, аймаг, нийслэлд Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын байцаагчийн дүгнэлт
  4. Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодисын зөвшөөрөл, химийн бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахдаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг ирүүлнэ. (Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын дагуу)
  5. Органик уусгагч импортлох болон үйлдвэрлэх бол харъяалах дүүргийн татварын албанд агаарын бохирдлын төлбөр төлсөн баримт авчирна. (Засгийн газрын 2010 оны 273 дугаар тогтоолын 2 хавсралтын дагуу)
  1. 13. Тэсэлгээний бодисын түүхий эд болох химийн бодис бол УУХҮЯ-ны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
  1. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх.

 

АНХААРАХ:

  1. Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл хүсэгч дээрх материалуудыг бүрдүүлээд e-business.mn цахим сайт руу байгууллагынхаа тоон гарын үсгээр нэвтэрч, зөвшөөрөл хүссэн химийн хорт болон аюултай бодисынхоо тоо хэмжээнд нь (кг, тн-оор) хамаарах цонхонд хүсэлт гаргана.
  2. 1 ба 8 дугаар материалын холбогдох хүснэгтийг Uyanga@ercm.mn хаягаар word- файлаар Arial 12 үсгийн фондоор бичиж ирүүлнэ үү.

Шаардлагатай тохиолдолд холбогдох утас: (51) 262663

Хүснэгт-1

Монгол нэр

Олон улсын нэр

Томъёо

CAS дугаар

Зөвшөөрсөн хэмжээ, кг (тн)

 

 

 

 

 

 

Хүснэгт-2

Монгол нэр

Олон улсын нэршил

Томъёо

CAS дугаар

Ашигласан он, тоо хэмжээ

Зөвшөөр-лийн дугаар, хүчинтэй хугацаа

Зөвшөөрөл авсан, тоо хэмжээ

Импортолж оруулсан, худалдсан тоо хэмжээ

Ашигласан тоо хэмжээ

Тайлан хамаарах хугацаа, (он, сар)

Агуулахад үлдсэн үлдэгдэл хэмжээ

Он сар

Он сар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Химийн бодисын ашиглалт, хадгалалт, зарцуулалт, үлдэгдлийн тайланг мэйл хаягаар явуулахаас гадна албан бичгээр тусад нь өгөхийг анхаарна уу.

Төлбөрийн зориулалт: Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль:

ЗГ-ын 2023 оны 173-р тогтоол

8.1.19  Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход:

 

8.1.19.а. 2500 кг хүртэл 50 000 төгрөг;

8.1.19.б. 2501-25 000 кг 500 000 төгрөг;

8.1.19.в. 25 001-100 000 кг 1 000 000 төгрөг;

8.1.19.г. 100 001-500 000 кг 2 000 000 төгрөг;

8.1.19.д. 500 001-5000 000 кг 3 000 000 төгрөг;

8.1.19.е. 5000 001-10 000 000 кг 4 000 000 төгрөг;

8.1.19.ё. 10 000 001-25 000 000 кг 6 000 000 төгрөг;

8.1.19.ж. 25 000 001-50 000 000 кг 8 000 000 төгрөг;

8.1.19.з. 50 000 001-ээс дээш кг химийн хорт болон аюултай бодис болон Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон бодис бол 10 000 000 төгрөг;  

 



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM