БНХАУ-ЫН ШУА-ЫН СУБТРОПИКАЛ ХАА ХӨРС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН (ISA) ЭРДЭМТДИЙН БАГ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЭЭРИЙН СУДАЛГААНД ОРОЛЦЛОО.


БОСШТөв нь 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр тус хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлээд байна.
Эрдэмтдийн баг Монгол Улсад ажиллах хугацаандаа БОСШТөвийн төлөвлөгөөт хээрийн судалгаануудад оролцож, Монгол Улсын ШУА-ын харьяа Биологийн хүрээлэн, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, МУИС-ын Инженер Технологийн Сургуулийн удирдлага, профессоруудтай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх түншлэлийн уулзалтууд зохион байгуулагдлаа.

2024 оны 7 сарын 22-ны өдрөөс БОСШТөв нь дараах хээрийн судалгаануудыг эхлүүлэн ажиллаж байна. Үүнд:
-Уул уурхайн ашиглалт болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн 2024 оны мониторингийн дата мэдээлэл үүсгэх, өмнөх үр дүнтэй харьцуулсан дүгнэлт гаргах;
-Уул уурхай болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй эвдэрсэн газрын судалгааг зайнаас тандан судлалын арга болон хээрийн судалгааны арга зүйтэй хослуулан судалж, эвдэрсэн газрын орон зай, цаг хугацааны өөрчлөлтийн GIS өгөгдлийн сан үүсгэх;

 



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM