“Архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, арга зүй” сэдэвт сургалт орлоо


“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ын сургагч багш Г.Ганболор байгууллагын хамт олонд “Архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт, арга зүй” сэдэвт сургалт орлоо.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Иймд төрийн албан хаагчид бичиг хэрэг хөтлөх, бүрдүүлэх, архивлах зэрэг бүхий л шатанд  алдаа, дутагдал гаргахгүй байхад сургалтын зорилго оршиж байна. Мөн нийтлэг ажиглагддаг алдаануудыг тодорхойлж, цаашид анхаарч ажиллах үндсэн зарчмыг танилцууллаа.



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM