"ОЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН" 2021.11.08-11.15 ӨДРҮҮДЭД БОЛНО.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор" Ойн салбарын үндэсний чуулган"-ыг 11 дүгээр сарын 08-наас 15-ны өдрүүдэд Байгаль орчин аялал жуучлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

11-р сарын 08-нд нэгдүгээр  салбар хуралдаан  "Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд эхний өдрийн нэгдсэн чуулган явагдаж өндөрлөлөө.

Чуулганд Монгол Улсын 21аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэхээр хүрэлцэн иржээ.



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM