“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”- ийг баталгаажууллаа
МОНГОЛЫН СТАНДАРТ, ЧАНАРЫН ХҮРЭЭЛЭН болон БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УТҮГ хооронд 2021 оны 10 дүгээр сарын 06 өдөр“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т хамтран ажиллах гарын үсэг зурлаа.
Энэхнүү үйл ажиллагаанд: Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн захирал Х. Ганбаатар болон Монголын стандарт, чанарын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г. Гантөмөр болон Дэд захирал Ж. Хэрлэн нар оролцлоо.
Хамтран ажиллах санамж бичиг: Байгаль орчны салбарын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүст менежментийн тогтолцооны Олон улсын стандартын бүх түвшний сургалт болон төсөл хөтөлбөр явуулж, гэрээний үндсэн дээр мэргэжлийн зөвлөгөө өгснөөр олон улсын дэвшилтэд стандартыг нэвтрүүлэх, гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоог нэмэгдүүлнэ.
Байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.