Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт
Уурхай гэдэг нь газраас хүдэр болон бусад түүхий эдийг олборлох үйл явц юм. Бусад бизнесүүдийн нэгэн адилаар уурхай нь ашиг орлогоо, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ бусад салбараас ялгагдах хэд хэдэн чухал шинж чанартай.
• Уурхай нь ашигт малтмалын байгалийн илэрц, орд газраа дагадаг. Иймд уурхайн байршлийг сонгох боломж байхгүй. Иймд техник, нийгэм, байгаль орчны шийдлүүд өгөгдлөө дагаад өөр өөр байдаг.
• Олборлож буй хүдрийн найрлагаас хамаараад өөр өөр боловсруулалтын технологи шаарддаг.
• Уул уурхайн компаниуд олон янзын эрсдэлд өртдөг. Түүхий эд нийлүүлэгчийн хувиар зах зээл дээрх үнэ ханшны өөрчлөлтийн мөчлөгүүдэд мэдрэг. Шинэ уурхайн зөвшөөрөл авч байх үеийн түүхий эдийн үнэ, уурхайн бүрэн ажиллагаанд орсон үеийн түүхий эдийн үнэ маш их зөрүүтэй байх нь бий.
• Өртөг маш чухал. Бүтээгдэхүүний үнэ үйлдвэрлэгчийн хяналтаас гадуур, ухаалаг маркетинг, зах зээлд брэнд үүсгэх ямар ч боломжгүй тул үйлдвэрлэгчийн ашигтай ажиллагаа өртөг зардлаас маш их хамаардаг.
Ийм учраас нөхцөл байдал хүндрэхэд үйлдвэрлэгчид хамгийн эхэнд өртөг зардлаа бууруулахаас өөр замгүй болдог байна (Humphreys, 2015)
Уул уурхайн салбар Уул уурхайн салбарт олон төрлийн ААН үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс олонх нь үйлчилгээ эрхэлдэг, барилга, хайгуулын ангилах, олборлох, баяжуулах бизнес эрхлэн уул уурхайн дагалдах салбаруудад ажилладаг байна. Дэлхийн хэмжээний том уурхайд 6000 компани, 2.5 сая орчим хүн ажилладаг. Ихэнхдээ уурхай нь алслагдмал, хөгжил буурай бүсэд байрлаж, урт хугацаандаа ажлын байр шинээр бий болгох, инноваци, хөрөнгө оруулалтыг татан, тухайн бүс нутгийн дэд бүтцийг танигдахын аргагүй болтол өөрчилж чаддаг. Олон Улсын Уул уурхай, Металын Зөвлөл (ICMM)-ийн үзэж байгаагаар бага болон дунд орлоготой ихэнх орны хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI)-ын 60-90%, экспортынх нь 30-60%, татварын 20%, Үндэсний Нийт Орлогын 10% хүртэлхийг уул уурхайн салбар нь дангаар бүрдүүлдэг аж. Уул уурхайн салбар нь том жижиг олон ААН-ээс бүрэлдэнэ. BHP Billiton, Rio Tinto, Vale зэрэг үндэстэн дамнасан том компаниуд хөрөнгө босгох боломж өргөн байдаг тул бие даан томоохон орд газарт олборлолт хийх чадалтай. Хэдийгээр төрийн мэдлийн олон компани байдаг хэдий ч газрын тос, байгалийн хийн олборлох салбартай харьцуулахад гол тоглогчдын олонх нь хувийн хэвшлийн олон улсын корпораци байдаг. Хятадын Шэньхуа, Энэтхэгийн Көүл Индия Лимитэд зэрэг төрийн өмчийн компаниуд ихэвчлэн хайгуулын ажил хийдэг. Хөрөнгө босгох боломж, бололцоо муу тул шинэ уурхай ашиглахдаа тухайн төслийн хувьд оруулсан хөрөнгө оруулалтаас хамааралтай байдаг юм.
Эдгээрийн цөөнх нь бие даан эсхүл бусад компанитай хамтран олборлолт хийдэг. Дэлхийн Банкны тооцоогоор 30 улсад 15-20 сая гар аргаар олборлогчид байгаа аж. (Дэлхийн уул уурхайн салбарын талаар илүү дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээллийг www.mining-atlas.com –аас авч болно. Энэ цахим хуудас нь 13000 гаруй уул уурхайн төслүүд, уурхайн мэдээллийг үзэж, хэрэв таны Интернет хөтөч Google Earth-д холбогдсон бол виртуал орчинд уурхайн орчинтой танилцах, уурха