Эрдэс геологи-экосистем


 

Экологийн бүс нутгийн үнэлгээний зорилго нь ан амьтны амьдрах орчин болон нүүдлийн чухал хэсэг болох томоохон экосистемүүдийн цөм хэсэг, Монгол орны хээр дэх экологийн үйл явц, биологийн олон янз байдлын төлөөллийг хамгаалах чухал ач холбогдол бүхий газруудыг тогтооход оршино.

Монгол орны экологийн чухал ач холбогдол бүхий газруудын 30 хувийг хамгаалах Монгол улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс зайлшгүй хамгаалах газруудыг энэхүү бүс нутагт дараах шалгууруудыг ашиглан тогтоолоо.

Үүнд: Хамгийн боломжтой бага хэмжээний газар байх, Хүний үйл ажиллагаанд өртсөн газраас зайлсхийх, Экологийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилтыг биелүүлэх. Эдгээр газрыг тогтоохдоо байгаа мэдээлэл дээр тулгуурлан 458,000kм 2 талбай бүхий өргөн уудам нутагт тохирсон аргачлалыг боловсрууллаа. Бидний боловсруулсан энэ арга зүйг өөр ландшафтын хувьд ашиглах боломжтой. Судалгааны үр дүнд байгаль хамгаалал болон хөгжлийг зохистой төлөвлөх, ландшафтын түвшинд асуудлыг авч үзэн шийдвэр гаргахад дэмжлэг болохуйц мэдээллийн систем бүрдлээ. Судалгааны үр дүнд тогтоосон хамгаалах шаардлагатай газрууд болон мэдээллийн санг байгалийн баялагийн менежмент ба байгаль хамгаалах дараах арга хэмжээнд ашиглана.

Үүнд:  Тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөтгөх: 1998 онд баталсан Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын Мастер Төлөвлөгөөнд заасан Монгол улсын нутаг дэвсгэрийн 30 хүртэлх хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах зорилтыг хэрэгжүүлэхэд судалгааны үр дүнг ашиглах боломжтой. Улсын Их Хурлын 13 дугаар тогтоолоор 15 хувийг улсын тусгай хамгаалалтад, 15 хувийг орон нутгийн хамгаалалтад авах замаар дээрх 30 хувийг хамгаалах зорилтыг биелүүлэхээр заасан байдаг. Өнөөгийн байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 14 орчим хувь буюу 21,8 сая га газрыг хамарсан улсын тусгай хамгаалалттай 61 газрыг амжилттай байгуулаад байгаа билээ(Мягмарсүрэн 2008). Манай судалгааны үр дүнг дээрх 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглаж болох ба хамгаалалтад авах газрын ач холбогдлын дарааллыг тогтоох, одоогийн тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 Урьдчилан мэдээлэх: Хөгжил болон байгаль хамгааллын хооронд үүсч болзошгүй зөрчлийг урьдчилан мэдсэнээр уг зөрчлийг зохистой шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх,  Ашигт малтмал болон газрын тосны олборлолтын нөлөөллийг бууруулах: Нөлөөллөөс зайлсхийх болон нөхөн хамгаалах замаар нөлөөллийг бууруулах дарааллыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн системээр хангах,  Нөхөн хамгаалалтыг төлөвлөх: Одоогийн болон төлөвлөж буй уул уурхай бусад хөгжлийн хүрээнд байгаль хамгааллын үнэ цэнийг тогтоох, ялангуяа эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөллийг нөхөн хамгаалах замаар бууруулах үндэслэлийг бий болгох, Монгол орны хээрт Хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх нь 8 Байгаль хамгааллын төлөвлөлт Байгаль хамгааллын системтэй төлөвлөлт гэдэг нь экосистем, бүлгэмдэл, төрөл зүйлийн төлөөлөл болж чадах экологийн хувьд чухал ач холбогдол бүхий газруудыг тогтоох шинжлэх ухааны үндэслэлтэй цогц арга юм. Байгаль хамгааллын системтэй төлөвлөлтийг ландшафтын түвшинд хийдэг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга нь экологийн бүс нутгийн үнэлгээ мөн (Olsen et al. 2001). Экологийн бүс нутгийн үнэлгээний эцсийн үр дүн нь тухайн хамгаалах экологийн бүс нутгийн биологийн олон янз байдлыг бүрэн төлөөлж чадах экологийн хувьд чухал ач холбогдолтой газрууд болно (e.g. Noss et al. 2002).

Олон улсын практикт эдгээр экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг тогтоохдоо орон зайн анализ хийдэг Марксан хэмээх программыг ашигладаг (Ball and Possingham 2000) ба энэ программ нь аль болох бага газрыг хамруулан биологийн олон янз байдлын амьдрах чадварыг хангаж чадах хамгийн бага газар нутгийг тооцоолон гаргадаг бөгөөд тэдгээрийг зайлшгүй хамгаалах газрын сүлжээ гэж нэрлэдэг (Pressey et al. 1997, Ball 2000, Ball and Possingham 2000). Экологийн бүс нутгийн үнэлгээний онол, практик, стандартыг Гровес нар (2002), Гровес (2003), Хиггинс болон Эссэлман (2006) нар боловсруулсан. Экологийн бүс нутгийн үнэлгээ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ: 1) тухайн экологийн бүс нутгийн төлөөлөл болох экосистем, төрөл зүйлийг тогтоож, газрын зурагт оруулах, 2) хамгаалах биологийн олон янз байдлын экологи, эволюцийн шаардлагыг хангаж тархац нутаг, тоо хэмжээг тооцоолсон хамгаалах газрыг тогтоох, 3) хамгаалах биологийн олон янз байдлын тархац (экосистем, бүлгэмдлийн төлөөлөл ба популяци), экологийн эрүүл байдал, харьцангуй амьдрах чадварын байдал, тэдгээрт учирч буй аюул заналыг үнэлэх, 4) эдгээр мэдээлэл дээр үндэслэн аюулд өртөхөд нөхөн сэргэж чадах болон амьдрах чадвар нь урт хугацааны туршид хадгалагдаж чадах биологийн олон янз байдлын төлөөллийг хаана хамгаалж болохыг тогтоох.

Энэхүү үйл явцыг Зураг 3 -д схемчлэн харуулав. Байгаль хамгааллын өмнө хэрэгжүүлсэн арга хэмжээ, төлөвлөлтүүд Монгол улс дэлхийн хамгийн анхны тусгай хамгаалалттай Богд хан уулыг 1778 онд байгуулж байсан түүхтэй билээ. Монгол улсын Байгаль орчны яам 1996 онд Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт 8 Дархан цаазат газар, 40 Байгалийн цогцолбор газар, 37 нөөц газар байгуулахаар заасан байдаг. 2008 оны байдлаар дээрх газруудын 40 %-ийг улсын тусгай хамгаалалтад авчээ(WWF 2010). 1998 онд баталсан Монгол улсын тусгай хамгаалалттай газрын мастер төлөвлөгөө, 2005 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг бодлогын баримт бичигт Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар заасан байна. Улсын Их Хурлын 13 дугаар тогтоолоор энэхүү 30 хувийн зорилтыг 15 хувь нь улсын тусгай хамгаалалттай, 15 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд байхаар заажээ. Өнөөгийн байдлаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 14% орчим буюу 21,8 сая газрыг хамарсан 61 улсын тусгай хамгаалалттай газруудыг байгуулаад байна(Myagmarsuren 2008). Мөн 6 тусгай хамгаалалттай газрыг ЮНЕСКО-ийн шим мандлын өвд (UNESCO 2011a), 2 газрыг Дэлхийн Өвд (UNESCO 2011b), 11 тусгай хамгаалалттай газрыг Рамсарын сүлжээнд бүртгүүлээд байна (Ramsar 2011). Бөрд Лайф Интэрнэйшнл байгууллагаас 70 газрыг шувуудын хувьд олон улсын чухал ач холбогдолтой газар гэж тогтоосон байна (Nyambayar & Tsveenmyadag 2009). Манай судалгааны бүсэд 9% буюу 42,000 kм 2 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Энэ бүс нутгийн 24 тусгай хамгаалалттай газраас 3 нь ЮНЕСКО-ийн шим мандлын өвд (UNESCO 2011a), 2 нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд(UNESCO 2011b), 5



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM