Хүрээлэн буй орчны бохирдол


Тулгарч буй сорилтууд

Улаанбаатар хот – 3.0 сая гаруй хүн амтай- дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг.  Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байна.  Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь гэр хороолол (албан бус суурьшлын бүс)-ын түүхий нүүрсээр галладаг зуухнууд байна.

Хотжилт огцом нэмэгдэж байгаа нь төлөвлөлтгүй суурьшлын бүсүүд бий болж, агаар, ус, хөрсний бохирдлыг нэмэгдүүлсээр байна. Энэ нөхцөл байдалд чиглэсэн тодорхой арга хэмжээ авахгүй бол, ирэх жилүүдэд хотын хүн ам ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулахаар байна.

Агаарын бохирдлоос хүүхдэд үзүүлж буй нөлөөллийн баримт нотолгоо

Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон. Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа  орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна.  Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна.     

Агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсвэл мэс ажилбар хийлгэж авхуулахад хүрч байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн.  Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5-дахин нэмэгдсэн байна.



© 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг MGM